Баабаризм

Би бол социалист нийгмийн үндсэн бүтээгдэхүүн нэг намын үзэл суртлаар хүмүүжиж өссөн хүмүүн билээ. Миний сурч мэдсэн заалгасан мэдлэг бол одоогийн нэрт түүхч Баабарын хэллэгээр бол марксист онол мэдлэг мөн. Марксист түүхчдийн бүтээл тухайн үедээ маш сайн судалгааны бүтээл байсан. Хэт нэг талыг барьсан зүйл ч байсан. Гэхдээ л түүхэн үнэн бол байсан гэж боддог. Одоогийн анархист түүхчид түүхийг түүх биш уран зохиол болгож байна.

1990-ээд оноос эхлэн Монголын түүхийг гуйвуулах увайгүй оролдлогууд ихээр гарч эхэлсэн. Энэ явдал 2000 он гарснаар бүр их болсон. Тэргүүнд нь Баабар тэргүүтэй шилдэг нийтлэлчид явж байна. Эдгээр бүлэг хүмүүс монголын түүх соёлыг гутаах үгүйсгэх ажиллагаагаа маш эрчимтэй явуулж байна. Цаад талд нь тодорхой ашиг сонирхол бүхий хөрөнгө мөнгөтэй хүмүүс, томоохон улс гүрэн зогсож байгаа нь лавтай. Ямар учир зорилгоор монголын түүхийг өөрчлөх гэж байгааг, ямар учраас монголын өнөө үеийн залуусын тархийг угаах гээд байгааг асуумаар байна.

Ямар нэгэн баяр томоохон үйл ажиллагаа дөхөөд ирэхээр баахан дайрч довтолсон ажиллагаагаа эхлүүлдэг нь нийтлэг үзэгдэл болж. Орчин цагийн монголын түүх бичлэгт “Баабаризм” хэмээх нэр томьёо бий болж жирийн нэгэн мэргэжилтэн түүхч болчихсон монголын түүхийг үгүйсгэж явдаг болж.

Одоогийн нийгмийн ойлголтоор 1921 оны хувьсгал бол хувьсгал биш Сүхбаатар бол монгол биш зүгээр нэг жирийн болхи жанжин мөрийтэй тоглоомчин, Богд болон Барон Унгерн монголын баатар, 1939 оны Халхын голын дайн бол дайн биш зүгээр нэг хилийн мөргөлдөөн, болж хувирч байна. Одоо бүр сүүлдээ ямар заавраар юм бүү мэд 9-р богд гэх мэтийн улс төрийн шинжтэй зүйл бичих болж шилдэг нийтлэлчид.

Хэдхэн жилийн дараа Монголын түүхийг эргээд харах юм бол Хятадын түүхийн нэгээхэн хэсэг болчихсон тууж явах вий. Бид арван жилийн сургалтан даа Монголын бус харин Хятадын түүхийн сурах бичиг ашиглах цаг ойрхон болжээ.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)